2013-06-27
БАРИЛГЫН ДОТОР УС ХАНГАМЖИЙН СИСТЕМ

БАРИЛГЫН ДОТОР УС ХАНГАМЖИЙН СИСТЕМ

Барилгын доторх хүйтэн усны хэрэглэгдэх бүх цэгт гадна сүлжээнээс зохих түгээлттэйгээр хүрэлцээтэй  хангахад зориулагдана.     Харин дотор  ус хангамжийг зориулалтаар доорхи байдлаар ангилдаг. Үүнд:

Ахуйн ундааны ус хангамжийн систем: Энэ нь ундаанд хэрэглэхээс гадна гал тогооны сав суулга угаах зэрэг ахуйн бусад зориулалтаар ашиглах усаар хангахад зорулагдана. Ахуй ундааны ус хангамжийн системээр орон сууц, олон нийт, албан газар, контор, амралт, сувилал, үйлчилгээний болоод үйлдвэрийн газрын ахуйн үйлчилгээний барилгыг тоноглодог ахуй ундааны усны системээр зөвхөн ундааны шаардлага хангах үед цэвэрлэх шаардлага хангах үед цэвэрлэх шаардлага байдаг боловч ахуйн хэрэгцээний усны тусгай систем байгуулагдсаны үндсэн дээр ахуй ундааны нэг системээр барилгыг тоноглон ундааны шаардлагад тохирсон усаар хангах нь илүү ашигтай байдаг.

Үйлдвэрийн ус хангамжийн систем: Үйлдвэрийн барилгад зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээний ус дамжуулах, түгээхэд зориулан үйлдвэрийн зориулалт технологийн шаардлагаас хамааран үйлдвэрийн хэрэгцээнд ашиглах усны шинж чанар янз бүр байх ёстой.

ГАЛ ЭСЭРГҮҮЦЭХ СИСТЕМ

12 ба түүнээс дээш олон давхар орон сууцны барилга 4 ба түүнээс олон давхар зочид буудал, гуанз, ресторан, нийтийн байрны барилга ба 6 ба түүнээс олон давхар захиргаа, албан газар, дээд сургуулийн барилга 5000мЗ түүнээс дээш эзэлхүүнтэй худалдааны агуулах, буудал, эмнэлэг, хүүхдийн байгууллагын барилга, 200 ба түүнээс олон суудалтай үзвэрийн танхим, бүх соёлын ордон, клуб, кино театрын барилгын дотор тус тус гал эсэргүүцэх систем тоноглоно.

Барилгын доторх гал эсэргүүцэх систем галыг унтраах болоод дэврээж тараахгүй байх зорилготой бөгөөд барилга доторх бусад системтэй нэгтгэх хийх нь хамгийн зүйтэй юм. Барилга доторх ахуй ундаа ба гал эсэргүүцэх гэх мэт хоёр гурван зорилгоор ашиглах цэвэр ус дамжуулах нэг системээр тоноглохыг цэвэр ус хангамжийн нэгдсэн систем гэнэ. Гэхдээ барилгад давхрын тоо зэриулалт, ариун цэвэр болоод гал эсэргүүцэх шаардлагууд үйлдвэрлэлийн процесс болон үйлдвэрийн эдийн засгийн үр ашигтай байгаагаас шууд шалтгаалдаг. Орон сууц болон нийтийн барилгад гал эсэргүүцэх системийг гал унтраах системтэй нэгтгэн хийхэд илүү тохиромжтой. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэх усны зориулалт ахуй ундаа болон гал эсэргүүцэх системийг нэтгэх үйлдвэрлэлийн ус хангамжийн системийг тусгайд нь хийнэ. Үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэх усны зарцуулалт бага буюу ундаанд хэрэглэгдэх усны нэг адил усны зарцуулалт бага буюу ундаанд хэрэглэгдэх усны нэг адил шинж чанарын зарцуулалт бага буюу ундаанд хэрэглэгдэх усны нэг адил шинж чанарын шаардлага тавигдах бол үйлдвэрлэлийн барилгад ахуй ундааны , эсэргүүцэх, үйлдвэрлэлийн ус хангамжийн нэгдсэн систем хийнэ. Ахуй ундааны бусад системүүдтэй нэгтгэж хийх нэг талаар материал ба хөдөлмөр зарцуулалт хэмнэх боловч усны шинж чанар нь ундааны шаардлага хангасан байх ёстой. Түүнчлэн үйлдвэрийн барилгад мах комбинат, сүүний үйлдвэр хөдөө аж ахуйн фермийн барилга гэх мэт. Үйлдвэрийн доторх болоод гадна шал угаах, зам талбай зүлэг мод услахад зориулан ус хангамжин тусгай систем байгуулж болно. Барилгын доторх ус хангамжийн систем нь доорх үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

А/ Орцны шугам:

Орцны шугам барилгад байж болох бөгөөд цэвэр ус хангамжийн дотор системийг гадна системтэй холбосон шугам

Б/ Ус хэмжих зангилаа

Ус хэмжих болоод даралт нэмэгдүүлэх, хянах,  хаах,  хамгаалах төхөөрөмж хэрэгслүүдийг байрлуулсан удирлагын байр юм.

В/ Түгээх ерөнхий шугам

Түгээх ерөнхий шугам бусад салбар шугам нэгдсэн бол галын системийн босоо шугамд -ууд холбогдоно.

Г/ Түгээх салбар шугам

Түгээх салбар шугамд босоо шугамууд холбогдоно

Д/ Босоо шугам

Босоо шугам нь барилгын давхруудад тавигдсан хэрэгслүүдийн ус авах краны богино холбоос дамжуулж өгнө. Цэвэр усан хангамжийн үндсэн хэсгүүдэд үүнээс гадна даралт нэмэгдүүлэх төхөөрөмж түрэлтэт сав гал шүрших төхөөрөмжүүд саунд нэмэгдэл боловсруулах /усыг зөөлрүүлэх гэх мэт/ хийх төхөөрөмжийг хамааруулан авч үзэж болно. Барилгын дотор цэвэр усны системийг төвлөрсөн ус хангамжийн гадна системтэй хот сууринд ус хангамжийн гадна сүлжээнд ус хангамжийн төвлөрсөн системтэй газруудад цэвэрлэх тунгаах нөөцлөх зэрэгт төхөөрөмжүүдээр /газар доорх ба ус цуглуулах/ холбогдоно.

ДОТОР УСАН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ

Дотор усан хангамжийн сүлжээ нь гадна шугамын цэвэр усыг хэрэглэх бүх цэгүүдэд түгээж хүргэх үүргийг гүйцэтгэнэ. Энэ нь доор дурьдсан элемэнтүүдээс бүрдэнэ. Үүнд: оруулалт, ус хэмжигчийн зангилаа, дотоод ус түгээгүүрийн сүлжээ, ус өгөх болон тохируулах арматурууд зэрэг болно. Дотор ус түгээгүүрийн системийн даралт нь хүрэхгүй байгаа нөхцөлд болон даралт нэмэгдүүлэх шаардлагатай бол шахуурга буюу насосыг тавина. Хотын ус түгээх шугамын даралт нь даралт нэмэгдүүлэх төхөөрөмжгүйгээр барилгыг хүрэлцээтэй даралттай усаар хангахаар төсөвлөгдөн хийгдсэн байдаг. Барилгын усны шугамын оруулалт гэдэг нь гадна төв шугамаас барилгад байрлуулсан ус хэмжигчийн зангилаа хүртэл газар дор хийгдсэн холболтын шугамыг усан хангамжийн оруулалт гэнэ. Газар доорх оруулалтыг ширмэн хоолойгоор хийнэ. Цөөн давхар барилгад оруулалтыг ф25-32 мм голчтой хоолойгоор хийдэг бөгөөд зэврэлтээс хамгаалж битумаар буддаг. Орон сууцны дунд хэмжээний барилгад ф50 голчтой ширмэн хоолойгоор, том хэмжээний барилгад ф100 мм голчтой хоолойг, үйлдвэрийн барилгад ф150мм болон түүнээс дээш ф-тай хоолойгоор оруулалтыг хийдэг байна. Орон сууцны барилгын оруулалт шугам нь төв шугам уруугаа 0.003м-ийн налуутай байх бөгөөд энэ хоолойд ус үлдэхгүй байх талтай. Олон давхар болон том хэмжээний үйлдвэрийн барилгад 2 болон түүнээс дээш тооны оруулалт хийдэг байна. Энэ нь засварын нэгийг нь хаахад нөгөөг нь ашиглах боломжийг өгдөг. Оруулалт хийх барилга нь зоорийн давхартай бол суурийн нүхээр, зоорийн давхаргүй бол суурийн доорх улаар оруулалтыг хийнэ. Барилгад оруулалтаар. дамжин орох усны зардлыг хэмжихийн тулд ус хэмжигчийн зангилааг хийж өгдөг. Ус хэмжигч нь сэлүүрт, хоолой хэлбэрт гэж хоёр төрөл байдаг.




УС ХЭМЖИГЧИЙН ЗАНГИЛАА

Ус хэмжигчийн ажлын бие нь ээрүүл буюу хоолойгоор холбоотой гол бөгөөд энэ ус хэмжигчийн дотуур өнгөрч байгаа усны урсгалын даралтаар эргэлдэнэ. Ээрүүл ба янданцарын эргэлт, шүдэт цагиргын систем, дамжуулах систем тооцооны механизмаар дамжин зүүг хөдөлгөж нүүрэн дээрхи тодорхой хуваарь дээр усны зардлыг заана. Усны урсгалын хурд хэдий чинээ их байна төдий чинээ зүү хурдан эргэнэ. Сүүлийн үед ус хэмжүүрийн оронд төрөл бүрийн тоолуурууд тавьж байна. Оруулалт шугамын голч нь ф50 мм хүртэл байвал 10-40 мм голчтой сэлүүрт ус хэмжүүрийг оруулалт шугамын голч нь ф50-мм ээс дээш буюу усны зардал нь их хэмжээтэй хоолой ус хэмжигчийг хэрэглэдэг байна.

 

ДОТОР УСАН ХАНГАМЖИЙН СИСТЕМ

Дотор усан хангамжийн систем буюу сүлжээ гэдэг нь ус хэмжигчийн зангилаанаас барилгын доторхи ус түгээх цэг хүртэлх дамжуулах хоолойн сүлжээ юм. Ус өгөх сүлжээний даралтаас үндэслэж усан хангамжийн дотор сүлжээ нь өргөх шахуургатай, өсгөх шахуургагүй, хэсэгчилэн усан хангамжийн систем гэж ангилна. Тухайн барилгад хүрэхгүй бол насос хэрэглэнэ. Даралт хангалттай байгаа бол насос хэрэглэхгүй. Харин хэсэгчилсэн хангах систем нь олон давхар барилгад хэрэглэгдэнэ. Энэ нь тэр барилгын ус түгээх сүлжээг хэдэн хэсэгт хуваах бөгөөд хэсэг бүр 10-14 давхрыг хангадаг байна. Усан хангамжийн дотор сүлжээнд гал эсэргүүцэх усны төхөөрөмжтэй бол цагираг, гал эсэргүүцэх усны төхөөрөмжгүй бол мухардмал системийг ашиглах нь ашигтай байдаг. Дотор сүлжээ нь гадна шугамаас 2 оруулалтаар холбогдвол сайн. Учир нь нэг нь гэмтвэл нөгөөгөөр нь усыг таслахгүй хангана. Дотор сүлжээ ба түгээх гол шугамын усыг юүлэхэд зориулан дотор сүлжээг түгээх шугам ба хэрэгслэл уруу 0.002-0.005-ийн налуутай тавина. Хамгийн хам цэгт юүлэх кран тавина. Дотор сүлжээний бүх салаан дээр хаалт тавих хэрэгтэй.



 

Энд:     1-Ус хэмжүүрийн зангилаа              Энд:    1-Үл буцаах клапан

2-Пермечка                                                    2-Шахуурга буюу насос

3- Мухардмал хэлбэрийн түгээх                   З-Цагираг хэлбэрийн түгээх

босоо шугам                                       гол шугам

4-Цэвэр усны босоо шугам                           4-Хэрэглэгч /ус авах хэрэгсэл/
5-Хэрэглэгч буюу ус авах хэрэгсэл

УСАН ХАНГАМЖИЙН ДОТОР СИСТЕМД ТАВИГДДАГ УС ТҮГЭЭХ ХААХ, ТОХИРУУЛАХ ХААЛТ АРМАТУРУУД

Усан хангамжийн дотор системд зориулалтаас нь хамааруулан дараах арматуруудыг хэрэглэнэ. Үүнд: Хаах арматурууд, ус түгээгүүрийн арматурууд, тохируулах арматурууд зэрэг болно.

Хаах арматурууд: Энэ нь тусгай салбаруудыг усан шугамд холбоход зориулагдана. Үүнд хаалт ба үл буцах хавхагууд багтана.

Ус түгээгүүрийн арматурууд: Ахуйн хэрэгцээний усыг түгээх цэгүүдэд хэрэглэнэ. Энэ нь ус түгээгүүрийн кран, ханын хөтөвчийн кран, халуун усны онгоцны кран, угаагуурын эргэх хошуундаа тортой кран гэх мэтийн төрлүүдтэй.

Тохируулах арматурууд: Энэ нь усны зарцуулалтыг тохируулах зорилготой. Усны зарцуулалтыг үе үеэр тохируулах артматурт ердийн хаах эргүүлэн хаалт, мембрантай тохируулагч зэргийг хэрэглэнэ.

БАРИЛГЫН ДОТОР УСАН ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭГ УГСРАХ

Дотор сүлжээний дамжуулах хоолой түгээх төв шугам, босоо шугам, холболт гэж хуваагдана.

Төв шугам. Энэ нь барилгын доогуур болон дээд хэсгээр байрлаж шаардлагатай хэсэг ба дамжуулах хоолой босоо шугамд ус дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. Түгээх төв шугамыг 1м-т 2-5 мм налуутай угсарна. Налуу нь дамжуулах хоолойн хийг авах усыг юүлэхэд зориулагдана. Налууг i-үсгээр тэмдэглэнэ. Энэ нь тухайн дамжуулах хоолойн эхлэх ба төгсөх цэгийн хоорондын өндөржилтийн хэмжээг мм-ээр , L- тухайн дамжуулах хоолойн урт. Төв шугамын 1-р давхарын шалан доорхи сувагт эсвэл зоорийн давхрын шалан дээгүүр тавих нь тохиромжтой байдаг. Харин дээрээс түгээх усан хангамжийн төв шугамыг дээд давхрын таазны доогуур эсвэл дээврийн ханын ёроолоор байрлуулна.

Босоо шугам: Энэ нь босоо чиглэлд усыг түгээн холбох багана шугамаар сантехникийн хэрэгслүүдэд усыг тараана. Орон сууцны барилгын цэвэр усны босоо шугам болон хэрэгслэлд өгөх богино холбоос зэргийг ханын дагуу ил ба далд /ховилд/ угсарна. Босоо шугамыг давхар бүрд давхрын өндрийн хагаст хом буюу дэгээгээр бэхэлнэ. Хоолой нь бэхэлгээнд нягт суух ёстой. Ф40 мм хүртэл голчтой хоолойг салдаг хомоор Ф40мм-ээс дээш голчтой хоолойг хөндлөн тулаас буюу дүүжин бэхэлгээгээр бэхлэнэ. Хоолойг угсрах салгахад барилгын ханыг гэтмээхгүйн тулд хана ба хоолой хоёрын хооронд хананаас Ф32 мм хүртэл голчтой хоолойг 35 мм зайтай, Ф40-50 мм голчтой хоолойг 50 мм зайтай угсарна. Цэвэр усны шугамыг халуун усны болон ариутгах татуургын шугамын зэрэгцээ байрлуулана. Халуун болон хүйтэн усны шугамын зүүн талд байрлах ёстой. Босоо шугамыг давхар хоорондуур өнгөрөхөд / хана, хучилт гэх мэт/ нимгэн төмөр, хоолойн тайрдас, хар цаас зэргээр хийсэн хонгио хийж өгнө. Уг хонгионы үзүүр нь барилгын хийцийн гадаргуугаас 20 мм-ээс ихгүйгээр цухуйж байх ёстой бөгөөд завсар нүхийг сайтар чигжинэ.

Холболт: Энэ нь босоо шугамтай ус авах тоноглолыг холбосон холбоос дамжуулах хоолой юм. Энэ шугаманд хаалт тавьж өгсөн байх хэрэгтэй бөгөөд энэ нь тухайн ус авах тоноглол эвдэрсэн юм уу тухайн тоноглолд ямар нэг үйлчилгээ хийхэд энэ хэсэгт нь хаагаад үйлчилгээг хийхэд зориулагдана. Холбоос шугаманд босоо шугамнаас гурвалагчаар холбоно. Усны хоолойг далд буюу ховилд тавьсан тохиолдолд холбоос хаалт арматур тавьсан хэсэгт нь онгойх таг хийж өгөх хэрэгтэй.

УСАН ХАНГАМЖИЙН УГСРАЛТЫН АЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Төв шугам, босоо шугам, богино залгаасуудыг угсарч дуусаад системд даралттай ус өгөхөд системд ямар нэгэн шүүрэлт гоожилт байгаа эсэхийг шалгана. Угсралтын сүлжээ нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

1.      Шахалтын үед шүүрэлт, гоожилт гарахгүй байх ёстой.

2.      Босоо шугам нь хананд эгц байдлаар бэхлэгдэж бэхэлгээ нь бат бэх байх шаардлагатай.

3.      Хаах тохируулах бүх арматуруудыг зурагт зааснаар бүрэн гүйцэд зөвөөр заавал угсарч тавьсан байх ёстой.

4.      Бүх холбоос найдвартай бат бэх хийгдэхээс гадна чигжээс олс зэргийг засаж янзалсан байх хэрэгтэй.

5.      Бүх хоолойнууд өнгөндөө цэвэр тэгш, дотор гадна гадаргуу ан цавгүй, дутуу гагналтгүй, зрээсүүд зөв цэвэр нямбай гагнагдсан байх ёстой.ъ

6.      Угсралт эхлэхийн өмнө бүх дамжуулах хоолой, хаалт арматурууд чанарын үзлэг хийсэн байна.

7.      Бүх хаалт арматурууд гарын дор гацаагүй ажиллаж байх ёстой

Халуун ус хангамжийн систем

Орон сууц болон үйлдвэрийн барилгын халуун ус хангамж нь үйлдвэрийн хэрэгцээ болон хүмүүсийн эрүүл мэнд ариун цэврийн шаардлагыг өндөр хэмжээнд хангаж байх ёстой. Хэрэгцээний халуун усыг бэлтгэхдээ ус халаах аппарат болон ус халаагчаар бэлтгэнэ. Хэрэглэх халуун усны хэмжээнээс хамаарч ус халаах хэрэгсэлийг хэсэгчлэн ба төвлөрүүлэн байрлуулна. Хэсэгчлэн гэдэг нь тухайн халуун ус хэрэглэх барилгын дотор буюу хажууд нь ус халаагч бойлер байрлуулж түүгээрээ усыг халааж хэрэгцээний халуун усыг бэлтгээд хэд хэдэн барилгаар нь буюу хорооллоор нь хэрэгцээний халуун усаар хангахыг хэлнэ. Усыг халаахдаа дулааны сүлжээний өндөр температуртай дулаан зөөгчийг ашиглан ус усны хурдны ус халаагч, уур усны ус халаагч? Эзэлхүүнт ус халаагч зэргээр халаадаг.

Ус халаагч ба ус халаах зарчим

Одоо манай нөхцөлд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа ус халаагч нь ус усны хурдны ус халаагч, уур усны ус халаагч, эзэлэхүүнт ус халаагчууд юм.


 


Ус усны хурдны ус халаагч: ОСТ-34-588-68, МВН-2052-62, гэх мэтийн маркуудтай үйлдвэрлэгддэг. Урт нь 2м, 4м байна. Энэ ус халаагчийн гадна диаметр нь Ф57-32.5мм хүртэл байдаг. Гуурсан хоолойн тоо нь 4-151 ширхэг байна. Гуурсан хоолойн гадна диаметр нь Ф16мм, дотор диаметр нь Ф14мм байна. Гуурсан хоолойг нь патун болон туулиар хийнэ. Ус халаагч нь +150 градус хүртэл температуртай. 1010кгс/см2 хүртэл даралттай усаар ажиллахаар тооцоологдсон байдаг. Ус халаагчийн секцийн тоог халаах усны зардалаас хамааруулан тооцоо хийсний үндсэн дээр сонгодог. Хэрэгцээний халуун ус бэлтгэхэд халаагдах ус нь гуурсан хоолойн дотуур өнгөрнө.

Хэрэгцээний халуун усанд зориулагдан халах ус нь хэрэгцээний хүйтэн ус байна.

Дараах хүснэгтэнд ус халаагчийн хэмжээсүүдийг үзүүлэв.

 

Ус халаагчууд

Гадна диаметр Dh /мм/

Урт L/мм/

6

Гуурсан хоолойн тоо Z /ширхэг/

ОСТ-34588-68

57

2222:4220

70:200

4

ОСТ-34588-68

76

2300:4300

80:200

7

ОСТ-34588-68

89

2340:4410

85:200

12

ОСТ-34588-68

114

2424:4424

90:200

19

ОСТ-34588-68

168

2418:4620

142:200

37

ОСТ-34588-68

219

2832:4832

154:200

64

ОСТ-34588-68

273

3032:5032

178:200

109

ОСТ-34588-68

325

3232:5232

200:200

151




Ззэлэхүүний уур усны ус халаагч:  Ус усны халаагчаас ялгаатай нь гэвэл уураар усыг халаана. Уур усны эзэлэхүүнт ус халаагч нь МВН-1463, МВН-1437 маркын ус халаагчууд байна.

ХАЛУУН УСАН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙН УГСРАЛТ

Хэрэгцээний халуун усыг ЦТП-д бэлтгэсэн тохиолдолд дулааны сүлжээний хамтаар сувагт тавин барилга буюу хэрэглэгчдэд хүргэдэг. Халуун усны босоо шугамыг хүйтэн усны хоолойн баруун талд ба эргэлтийн босоо шугамыг халуун усны хоолойн баруун талд угсарна. Босоо шугамууд хоорондоо 80мм зайтай байрлана. Ариун цэврийн хэрэгслэлд босоо шугамаас холбох хүйтэн усны хөндлөн хоолойг шалнаас дээш 100 мм халуун усны хоолойг шалнаас дээш 200мм-ийн дээр тавина. Дамжуулах хоолойг хананд хомутаар бэхлэнэ. Халуун ус хангамжийн дамжуулах хоолойг баруун талд угсарна. Босоо шугамууд хоороондоо 80 мм зайтай байрлана. Ариун цэврийн хэрэгсэлд босоо шугамаас холбох хүйтэн усны хөндлөн хоолойг шалнаас дээш 100мм халуун усны хоолойг 200 мм-ийн дээр тавина. Дамжуулах хоолойг хананд хомутаар бэхлэнэ. Халуун ус хангамжийн дамжуулах хоолойн холбоосонд олиф шингээсэн тугалгатай хүрэн зос болон будагтай задгай олс хэрэглэнэ.


Ф32 мм хүртэл хоолойг холбоосоор холбож түүнээс дээш диаметртэй хоолойг хананаас хоолойн тэнхлэг хана хоёрын хооронд 35 мм зайтай байхаар байрлуулна. Системээс усыг юүлэхэд зориулан түгээх гол шугамыг 0.002-0.005 налуутайгаар тавина. Халуун усан хангамжийн богино холбоосонд хаалт тавьж өгдөг бөгөөд энэ нь ус авах тоноглолд ямар нэг техник үйлчилгээг хийхэд зориулагдсан байна. Халуун усан хангамжийн систем нь эргэх босоо шугамтай болон эргэх босоо шугамгүйгээр хийгдэнэ. Эргэх босоо шугамтай системийн хоолойд ус хөргөж болохгүй том хэмжээний барилга орон сууц, зочид буудал зэрэгт тавьдаг
байна. Халуун усан хангамжийн систем нь дээрээс түгээлттэй, доороос түгээлттэй гэж байна.


 

ХАЛУУН УСАН ХАНГАМЖИЙН ХОЛИГЧ КРАН


Халуун усан хангамжийн ус авах цоргонд халуун усанд тэсвэртэй резин, эбонит гэх мэтийн жийргэтэй ванн, шүршүүр, угаалтуурын холигчуудыг хэрэглэнэ. Онгоцны ханын

холигчийг шалнаас дээш 0. Метрт байрлуулдаг ба шүршүүр шалнаас дээш 2.35 метрт байна.

Халуун хүйтэн усны холболтыг Ф15мм-ийн хоолойгоор хийнэ. Халуун усан хангамжийн системд ханын холигч, угаагуурын холигч гэж байна. Холигчийн их биенд хоолойн шүршүүр эсвэл уян шүршүүрийг холбоно Дараах зурагт харуулсан усан хангамжийн системд хэрэглэгддэг хөдөлгөөнгүй шүршүүртэй онгоц болон угаагуурын

нэгдсэн холигчийн байдлыг хэмжээсүүдээр нь тодорхойлон үзүүлсэн болно.

ХАЛУУН УСАН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙГ ШАХАЖ ШАЛГАХ

Халуун усан хангамжийн системийг угсарч дууссаны дараа шахаж шалгадаг. Шалгахын өмнө системээс хий гаргаад шахалт өгсөний дараа 10 минутын турш байлгахад даралтын бууралт нь 0.5кг/см2- хэтрэхгүй байх ёстой. Системийг шалгахдаа системийн усны хэрэгэлэх халуунаар халааж хэд хэдэн ус авах хэрэгслэлээр нь ус авч шалгана. Халуун усны температур нь тооцоолсон температураас 5 градусаас ихгүй байна. Ус халаагчийг усаар шахаж шалгахдаа ажиллах даралтаас 1.5 дахин их даралтаар шалгана. Шалгахдаа 5 минут шалгахад даралт нь буурахгүй байх ёстой.

Бичсэн: tsooj | цаг: 16:49 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


их сайхан мэдээлэл оруулжээ баярлалаа.
Бичсэн: Зулаа (зочин) цаг: 10:12, 2016-05-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax