Хөдөлмөр, ажиллах хүч арилжигдах орон зай нь хөдөлмөрийн зах зээл юм. Ийм зах зээлд ажиллах хүчний нийлүүлэлт нь түүний эрэлт, цалинтай уялдаатай байдаг. Зах зээлийн тогтолцоонд ажил эрхлэлт нь бүхэлдээ хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Ажил эрхлэлтийн түвшин нь хөдөлмөрийн чадвартай хүн амаас хэдэн хувь нь ажил эрхэлж байна вэ? Гэдгийг харуулдаг үзүүлэлт юм. Ажил эрхлэлтийн түвшин нь хүн амын тооны өсөлт, эдийн засгийн салбарууд дахь ажлын байрны өсөлт, ажиллах хүчний үнэ зэргээс голлон шалтгаалдаг. Ажил эрхлэлтийн түвшин ямар байх нь хөдөлмөрийн зах зээл түүний аппаратын зохион байгуулалт ялангуяа түүний мэдээллийн байдлаас ажил эрхлэлт хамаардаг.
Ажиллах хүч гэдэг нь 16 наснаас дээш хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгч болон ажилгүйчүүдийг хэлнэ. Улс орны нийт хүн амыг:
1. Э.З-ийн идэвхитэй хүн ам (ажиллагсад, ажилгүйчүүд)
2. Э.З-ийн идэвхигүй хүн ам (өндөр настан, хүүхдүүд) гэж ангилна.
Ажиллах хүч ба хөдөлмөрийн нөөцийн хоорондын хамаарлыг ажиллах хүчний оролцооны түвшин харуулдаг. Ажил эрхлэлтийн түвшний эсрэг тал нь ажилгүйдэл юм. Ажилгүйдэл гэдэг нь хөдөлмөрийн захад өөрийн ажиллах хүчээ худалдахыг санал болгосон, ажил идэвхитэй хайж байгаа хүмүүсийн тоо, хэмжээ юм. Ажилгүйдлийн түвшин гэдэг нь ажилгүйчүүдийн тоог ажиллах хүчинд харьцуулаад хувиар илэрхийлнэ. Ажилгүйдэл өсөхөд нийгэм бүхэлдээ хямрах, улс төр тогтворгүйдэх, үйлдвэрлэл эдийн засгийн байдал доройтох зэргээрээ хүсүүштэй зүйл биш юм. Эдийн засагчид ажилгүйдлийн түвшинг 5-6% байхад хэвийн гэж үздэг.
Ажилгүйдлийг хэлбэрийн хувьд 3 хуваана.
1. Завсрын
2. Бүтцийн
3. Мөчлөгийн
Завсрын ажилгүйдэл гэдэг нь: Түр хүлээлтийн ажилгүйдэл бөгөөд энэ нь нэг ажлаас нөгөөд шилжихэд хүлээх хэлбэрээр илэрч байгаа ажилгүйдэл юм. Энд нэг аймаг, бүс нутгаас шилжихтэй холбогдон түр ажил хүлээсэн хүмүүс, улирлын чанартай ажлаас болж ажил хүлээсэн хүмүүс, бүхэлдээ бүтээмж багатай цалин доогуур салбараас бүтээмж өндөр цалин ихтэй салбарт сайн дураар шилжихийг хүсэж, түүнийгээ хүлээсэн ажилгүй хүмүүс голлон хамрагдана.
Бүтцийн ажилгүйдэл гэдэг нь: Нийгэм, эдийн засгийн хурдан өөрчлөгдөж байгаа бүтцийг ажиллах хүчний мэргэжлийн бүтэц дагаж өөрчлөгдөж чадахгүй хоцорсноос үүсдэг ажилгүйдэл юм. Хэрэглэгчдийн эрэлт цочмог өөрчлөгдөх, үйлдвэрлэл үйлчилгээнд техник, технологийн дэвшил гарах зэрэгтэй холбогдож бүтцийн ажилгүйдэл нэмэгддэг. Бүтцийн ажилгүйдлийн үед хуучин мэргэжлийн зарим нь ач холбогдлоо алдах, шинэ мэргэжил бий болох үзэгдэл илтэд ажиглагдана. Монгол улсад зөвхөн сүүлийн хэдэн жилд мэргэжлээ сольсон хүн олон байгаа нь үүнийг гэрчилнэ.
Мөчлөгийн ажилгүйдэл гэдэг нь: Эдийн засгийн ужиг, зогсолт тогтворжилт, мөчлөг шинж, тухайлбал, дэлхийн нефть, стратегийн зарим бүтээгдэхүүний үнэ, ханш, инфляцийн “долгион” –той холбогдон үүсдэг ажилгүйдэл юм. Зүй ёсны ажилгүйдлийн түвшин нь эдийн засгийн идэвхтэй хүн амыг завсрын болон бүтцийн ажилгүйдлийн нийлбэрт хуваагаад хувиар илэрхийлнэ. Ажигүйдлийн жинхэнэ байгаа түвшин зүй ёсны ажилгүйдлийн түвшинээс 1%-иар өндөр байвал жинхэнэ үйлдвэрлэсэн ҮНБ нь боломжит ҮНБ-ээс 2.5%-иар бага байна. Үүнийг А.Оукены хууль гэдэг. Монгол улсад үйлдвэрлэл хамгийн их унаж байсан 1990-1994 онуудад мөчлөгийн ажилгүйдэл хамгийн өндөр буюу 6.5%-иас давж байсан юм. Ажилгүйдлийг бууруулах арга замыг бүлэглэн дараах байдлаар илэрхийлж болно.
Үүнд: 1. Эдийн засгийн аргаар ажилгүйдлийг бууруулах: Ажлын байраа нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, цалин, хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөдөлмөр багтаамж ихтэй бага, дунд үйлдвэрүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт.
2. Захиргааны аргаар ажилгүйдлийг бууруулах: Хөдөлмөрийн биржийн албыг бэхжүүлэх, мэдээллийн сүлжээ бий болгох, мэргэжил олгох, давтан сургах зориудын сургалтыг зохион байгуулах, хүн амын шилжих хөдөлгөөнд хяналт хязгаарлалт бий болгох гэх мэт.
3. Гадаад хүчин зүйлийг ашиглан ажилгүйдлийг бууруулах: Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан хөрөнгө оруулалт хийх, ажиллах хүчийг экспортлох, гадаад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэх зэрэг болно.
Ажилгүйдлийн шалтгаан: Хөдөлмөрийн зах зээл нь өөрөө байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, нэг компани үүсгэн байгуулагдаж шинээр ажилтан нэмж авч байхад, өөр компани цомхотгол хийж ажилгүй болох, тухайн ажилчин нь этгэврийн насанд хүрэх, шилжих хөдөлгөөнөөс болж ажлаа солих гэх мэт. Ажилгүйдлийн олон төрлийн шалтгаанууд нь ажилгүйдлийн хэлбэрээ тодорхойлдог.
Монгол улсын хэмжээнд, 2012 оны 08-сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 43200 болж, өмнөх мөн оноос 6,9 хувиар өсчээ.
Ажилгүйдлийн түвшинд нөлөөлөх хүчин зүйл. Ажилгүйдэл өссөнөөр нийгэмд ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэх боломж алдагдахаас гадна нийгмийн олон сөрөг үр дагаврыг бий болгодог учраас аль ч улсын төр, засгийн газраас ажилгүйдлийн аль болох бууруулах зорилгыг өмнөө ажилладаг. Гэхдээ шилжилтийн ба ба бүтцийн ажилгүйдэл нь нийгэмд зайлшгүй байх ёстой зүй ёсны үзэгдэл учраас ажилгүйдлийнтүвшинг тэглэх тухай асуудал байж болохгүй юм. Ажилгүйдлийн ерөнхий болон зүй ёсны түвшин нь улс орны ШУТД эдийн засгийн хөгжлийн түвшин болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан орон бүрд харилцан адилгүй байна.