Чи минь намайг гомдоогоод байвал
Чийг зуусан өвстэй нугад
Нуугдаж тоглоод олдохгvй хvvхэд шиг
Нулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Тонж сайрын чулуун дундаас
Тойргорхон тогоруу дэрхйих шиг
Жигvvртэн амьтны сvнсэнд хувилаад
Холын холд нисчихнэ шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Өвс ногооны амраг нь болоод
Өлгийтэй хvvхэд шиг өвсний ээж нь болчихно шvv
Чамд өгөөгvй тэр их хайраар
Өөр нэгнийг ивээх л байх
Хvнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан vvл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо
Хэд гурван гvрвэл vvгээр гvйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор vлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргvй хонож
Онцгой долоон бурханыг vдшийн vдэш зvсэлж
Yvр цайхыг vзэн бороонд норж явсан чинь
Yлгэр шиг санагдах цаг тийм ч холгvй байна даа...
Амраг минь
Алсаас чамдаа хундага өргөе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зvvж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгvй тэвэрч
Цэцгийн зулай дээр vнсээрэй...
Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хvсье
Гунигаа тайлтал нэг vнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр эсвэл шөнө дөлөөр...
Гудайх оддын дор өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол vймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Америкийн шигvv хороололд...
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон vнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бvжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бvлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгvй, уруулын будаггvй
Yнсэлдэхсэн ... й
Олдошгvй vхэшгvй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд vлдэхсэн
chamig harsan nudee bi salgahgui
chamaig unssen uruulaa bi archihgui
chamd ogson zurhee bi zogsoohgui
chamig hairlasan setgelee bi zogsoohgui