БАРИЛГЫН ДОТОР УС ХАНГАМЖИЙН СИСТЕМ
Барилгын доторх хүйтэн усны хэрэглэгдэх бүх цэгт гадна сүлжээнээс зохих түгээлттэйгээр хүрэлцээтэй хангахад зориулагдана. Харин дотор ус хангамжийг зориулалтаар доорхи байдлаар ангилдаг. Үүнд:
Ахуйн ундааны ус хангамжийн систем: Энэ нь ундаанд хэрэглэхээс гадна гал тогооны сав суулга угаах зэрэг ахуйн бусад зориулалтаар ашиглах усаар хангахад зорулагдана. Ахуй ундааны ус хангамжийн системээр орон сууц, олон нийт, албан газар, контор, амралт, сувилал, үйлчилгээний болоод үйлдвэрийн газрын ахуйн үйлчилгээний барилгыг тоноглодог ахуй ундааны усны сис...